Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ, ҮНЭТ ЗҮЙЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024 оны 12 сарын 02

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Улсын Их Хурлын тамгын газар, түүний Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад болон төрийн албан хаагчдад “Монгол Улсын Үндсэн хуулийг танин мэдэхүй”, “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн хөгжил, үнэт зүйл” сэдвээр хөтөлбөр боловсруулан сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 22 - 26-ны өдрүүдэд зохион байгуулав.

Энэхүү сургалт нь эрх зүйн ухамсарыг дээшлүүлэх, Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.