Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Улсын Их Хурлын тамгын газар, түүний Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн болон Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнтэй хамтран “Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 25-нд амжилттай зохион байгууллаа.