Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс санаачилсан Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын эрдэм шинжилгээний уншлагыг Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Чимид сантай хамтран 2024 оны 11 дүгээр сарын 29-нд зохион байгууллаа.