Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгууль боллоо

2024 оны 12 сарын 16

МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуулийн II үе шат буюу бүрэлдэхүүн/салбар сургуулиас хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээс Удирдах зөвлөлд сонгогдох 1 нэр дэвшигчид санал өгөх үйл ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 08.00-16.00 цагийн хооронд зохион байгууллаа.

МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох удирдамжид заасны дагуу санал хураалтыг 16.00 цагт хааж саналын хуудсыг тоолов. 16.00 цагийн байдлаар санал хураалтын ирц 72.5 хувь байлаа.

Санал хураалтын дүнгээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Бямбажавын Улаанбаатар 114 санал /23.75 хувь/ буюу хамгийн өндөр санал авсан тул Ажлын хэсэг нэр дэвшигчийг Удирдах зөвлөлд уламжилна.