Мэдээ мэдээлэл

МУИС-ийн ХЗС-д Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв байгуулагдсаны 10 жилийн ой 2017.03.20-ний өдөр тохиолоо.

2017 оны 03 сарын 21

            Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургууль болон Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн хооронд 2006 онд байгуулсан санамж бичгийн дагуу МУИС-ийн ХЗС-д   Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв байгуулагдсаны 10 жилийн ой 2017.03.20-ний өдөр тохиолоо.

            Ойн арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, Япон улсын Боловсролын яамыг төлөөлж Химия Наоки, Нагояагийн их сургуулийн дэд захирал Ичихаши Кацуяа, Нагояагийн их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвийн захирал Обата Каору, Нагояагийн их сургуулийн Хууль зүйн төвийн төгсөлтийн сургуулийн захирал Иший Мицуки, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, дэд захирал А.Бямбажаргал, зөвлөх профессор, академич С.Нарангэрэл болон бусад зочид, төлөөлөгчид мөн тус төв болон Нагоягийн их сургуулийн үе үеийн төгсөгч нар  хүрэлцэн ирлээ.