Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нарын судалгааны ажилд хувь нэмэр оруулж, эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор нийт багш нарт Систем анализын онол - арга зүйг эрх зүйн шинжлэх ухаанд хэрэглэх сэдвийн хүрээнд Нийтийн эрх зүйн тэнхимтэй хамтран сургалтыг зохион байгуулж байна. "Үндсэн хуулийг судлахад систем динамикийн аргыг хэрэглэх нь" сэдвээр док. О. Машбат 2024 оны 12 дугаар сарын 17 -ны 15.00 цагт МУИС -ийн Төв Номын сангийн 502 тоотод Хууль зүйн сургуулийн багш нарт сургалт явуулах тул хүрэлцэн ирнэ үү.