МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Франц улсын Парис Пантеон-Ассас их сургууль болон Тулузын их сургуультай санамж бичиг байгуулсан бөгөөд эдгээр санамж бичгийг үндсэн дээр ХЗС-ийн багш нар тус их дээд сургуулиудад зочин профессороор ажиллаа.
Тодруулбал ХЭЗТ-ийн дэд профессор, доктор Т.Мэндсайхан, ахлах багш, доктор Б.Нинжин нар Франц улсын Парис Пантеон-Ассас их сургуульд, дэд профессор, доктор Г.Давааням Тулуз Капитол I их сургуульд тус тус 14 хоногийн хугацаанд зочлон зочин профессороор ажиллаа. Тус хугацаанд Хууль зүйн сургуулийн багш нар Франц улсын их дээд сургуулиудын бүтэц зохион байгуулалттай танилцан холбогдох судалгааны хүрээлэнд харьяалагдан судалгаа хийлээ.
Мөн санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс дараа дараагийн ажлыг эхлэлийг тавьсан бөгөөд үүнд бүх түвшний оюутан солилцооны ажил, багш судлаачдыг үргэлжлүүлэн зочин профессороор ажиллуулах болон хамтын хурал, семинар зохион байгуулах зэрэг багтана.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зочин профессороор ажиллах зохион байгуулалт болон санхүүгийн дэмжлэгийг Франц улсын соёл, боловсролыг асуудал эрхэлсэн сан болох “Кампус Франц” болон Монгол Улсад суугаа Францын элчин сайдын яам үзүүлдэг бөгөөд зочин профессор явуулах хамтын ажиллагаа нь 2025-2026 онд мөн үргэлжлэх болно.
Ерөнхий мэдээлэл
2022 онд анх МУИС нь Францын Тулуз Капитол I сургуультай санамж бичиг байгуулж байсан. Үүний дараагаар, 2024 оны 4-р сарын 11-нд МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Францын Пантеон-Ассас их сургуулиуд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Эдгээр санамж бичгийн хүрээнд хэлэлцэн тохирогч хоёр сургуулийн оюутан, судлаач, багш нар солилцооны хөтөлбөрт хамрагдан туршлага судлах боломжтой болсон юм.
Санамж бичгийн хүрээнд зочин профессороор ажиллах багш нарт тавигдах шаардлагыг хэлэлцэн тохирогч сургуулийн дотоод журмаар зохицуулах бөгөөд Франц улсын их дээд сургуулиуд дараах шаардлага тавьдаг. Үүнд:
Франц улсын их дээд сургуулиудад зочин профессороор ажиллах хугацаа, бүрдүүлбэр болон санхүүжилтийн асуудлыг тус улсын соёл, боловсролыг асуудал эрхэлсэн сан болох “Кампус Франц” хариуцан ажилладаг бөгөөд “Кампус Франц”-г мэдээллээр хангах, материалын бүрдүүлбэр болон визний асуудлыг Монгол Улсад суугаа Францын элчин сайдын яам хариуцдаг. Ерөнхий дүрмийн дагуу нэг багш 14-30 хоногийн хугацаанд зочин профессороор ажиллах боломжтой.
Зочин профессороор ажиллах зохион байгуулалтын дараалал:
Франц улсын соёл, боловсролыг асуудал эрхэлсэн сан нь зочин профессорын ирж очих тийзийн зардал, Франц улсад байрлах байрны төлбөр болон байх хугацааны хэрэглээний тэтгэлэг олгодог. Мөн Францын ЭСЯ нь визний хураамжаас чөлөөлнө.