МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалтаар доктор, дэд профессор О.Машбатыг урьж, систем анализын онол-арга зүйн хүрээнд "Үндсэн хуулийг судлахад систем динамикийн аргыг хэрэглэх нь" сэдвээр зохион байгуулав.
Сургалтад МУИС-Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, Хууль зүй, дотоод хэргийн яамны болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтнууд хамрагдлаа.