Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛИЙН ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2025 оны 02 сарын 13

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблей 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 79/122 тогтоолоор ”Хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг” (Crimes against Humanity)-ийн асуудлаар өргөн хүрээнд авч үзэх, энэ чиглэлээр конвенц боловсруулахыг зөвлөмжилсөн билээ.  Мөн НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссоос “Хүн төрлөхтний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай баримт бичгийн төсөл” боловсруулж буй бөгөөд энэ чиглэлийн судалгааг дэмжих зорилгоор эсээ бичлэгийн уралдаан зарласан байна.

Эсээ нь дараах сэдвээр байж болно (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй):

  • Extraterritorial Jurisdictional regarding Crimes Against Humanity
  • State Sovereignty and its Relationship to Crimes Against Humanity
  • Customary Definition of Crimes Against Humanity and Its Implications for the Global South
  • Aut dedere aut judicare vis-à-vis Crimes Against Humanity
  • The Customary Principle of Non-Refoulement and Crimes Against Humanity
  • Duty to Cooperate in the Context of Crimes Against Humanity
  • Crimes Against Humanity and the Need for Effective Domestic Remedies
  • Nationalisation of Crimes Against Humanity

Эхний гурван байрыг шалгаруулж мөнгөн урамшуулал олгох ба шилдэг 5 эсээг нийтлэнэ.

  • Эсээний хураангуйг илгээх хугацаа: 2025.03.31
  • Эсээг бүрэн эхээр илгээх хугацаа: 2025.05.31

Уралдааны талаарх дэлгэрэнгүйг rru.ac.in/wp-content/uploads/2025/01/RCIL-Essay-Writing-Competition-1.pdf холбоосоор нэвтэрч үзнэ үү.

Мөн ilc@rru.ac.in-аас лавлаж болно.