Зар мэдээ

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ БАКАЛАВР, МАГИСТРЫН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

2025 оны 02 сарын 20

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ БАКАЛАВР, МАГИСТРЫН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ

2025.02.20

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж буй  бакалавр, магистрын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэх үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах, идэвх санаачилгыг дэмжих.

Тэтгэлгийн хэмжээ, хэлбэр: 3-9 кредиттэй тэнцэх хэмжээний сургалтын төлбөр.

Тэтгэлэг олгох оюутны тоо: Өргөдөл гаргагчдын үзүүлэлтээс хамаарна.

Тэтгэлэг олгох нөхцөл: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа, тэнхим, нэгжүүдээс оюутанд чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажилд оролцсон байх.

Суралцагчид тавигдах шаардлага:

Монгол улсын их сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журамд заасан дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

  • МУИС-ийн идэвхтэй төлөвийн суралцагч байх
  • Улиралд дунджаар 15-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан 3,4,5 дугаар түвшний  бакалаврын хөтөлбөрийн өдрийн сургалтын суралцагч байх,
  • Магистрын түвшний суралцагчийн хувьд хичээл сонгон судалж байгаа эсхүл танхимын кредит цуглуулж дууссан байх
  • Сурлагын голч онооны үзүүлэлт 2.8 болон түүнээс дээш байх.
  • 2024-2025 оны хичээлийн жилд тэтгэлэг аваагүй байх.
  • МУИС-ийн дүрэм, журмыг зөрчиж сахилгын болон ёс зүйн шийтгэл хүлээж байгаагүй байх, 
  • Сургуулийн үйл ажиллагаанд оролцох, цаг зав гаргах боломжтой байх 

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Тэтгэлэгт хамрагдах болсон шалтгаанаа бичсэн хүсэлт (1 нүүрээс хэтрэхгүйгээр гараар бичих) /Заавал/
  • Суралцагчийн талаарх мэдээлэл агуулсан тэтгэлгийн анкет /Заавал/ 
  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичгийн хуулбар
  • Сургуулийн тэнхим, судалгааны төв, нэгжийн үйл ажиллагаанд идэвх, санаачилга гарган оролцож байсан бол энэ талаарх мэдээлэл

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрх бичиг баримтыг pdf файл болгон /Өөрийн нэр-ХЗС тэтгэлэг/ хэмээн хаяглаж,  lawschool@num.edu.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Тэтгэлгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 02 дугаар сарын 28-ны 15:00 цаг хүртэл хүлээж авна.

Жич: Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

Тэтгэлэг анкет татах холбоос: Тэтгэлэгийн анкет

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ