Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг 23 дахь удаагийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний бүсийн тэмцээнд амжилттай оролцлоо.

2025 оны 03 сарын 20

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг 23 дахь удаагийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний бүсийн тэмцээнд амжилттай оролцлоо.

 

 

2025 оны 3 дугаар сарын 12-оос 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 23 удаагийн Ази-Номхон далайн бүсийн их сургуулиудын Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн (The 23rd Red Cross International Humanitarian Law Moot (an Inter-University Competition for Asia-Pacific Region))-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг - олон улсын эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан А.Мишээл (нэгдүгээр илтгэгч), С.Түмэнхүслэн (хоёрдугаар илтгэгч), Э.Ариун-Ундрал (судлаач) нар Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцлоо. Эдгээр оюутан 2024 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан үндэсний тэмцээний аварга юм.

 

 

 

Тэмцээнд оролцогч баг бүр прокурор, яллагдагчийн аль алиных нь өмнөөс англи хэл дээр тайлбар бичин илгээж, түүний дагуу амаар мэтгэлцдэг ба шүүх хуралдааныг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн дагуу хялбаршуулсан байдлаар явуулдаг. Энэ жилийн тэмцээнд Ази-Номхон далайн бүсийн орнуудын үндэсний тэмцээний аварга 24 их сургуулийн баг өрсөлдсөн ба Олон улсын улаан загалмайн хороо, түүний салбарууд болон бүс нутгийн улс орнуудын засгийн газар, эрдэм шинжилгээ, хууль зүйн практикт ажилладаг 60 орчим шилдэг мэргэжилтэн шүүгчээр ажиллалаа.

 

 

 

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь уг тэмцээнд 2015 оноос хойш оролцож буй бөгөөд энэ жилийн үндэсний болон бүсийн тэмцээнд багийн дасгалжуулагчаар Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү ажиллаж, мөн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Д.Гантөмөр, багш Б.Мөнгөншагай нар ажиллагчаар оролцож туршлага судлав. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн олон улсын эрх зүйн хөтөлбөрийн төгсөгч Б.Ариунзаяа оюутнуудад бүсийн тэмцээнд оролцсон туршлагаа хуваалцан бэлтгэлд дэмжлэг үзүүлэв.  

 

Тэмцээнд оролцсон багш, оюутнууд “Autonomous Weapon Systems” cэдэвт олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн семинар болон “Red Cross Humanitarian Work Career Talk” хүмүүнлэгийн салбарт ажиллахтай холбоотой карьерын зөвлөгөө өгөх семинарт тус тус хамрагдлаа.

 

THE NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA SCHOOL OF LAW PARTICIPATED IN THE 23RD RED CROSS INTERNATIONAL HUMANITARIAN LAW MOOT FOR ASIA-PACIFIC REGION

The National University of Mongolia School of Law team (4th-year students of the international law program Misheel Amgalan (mooter), Tumenkhuslen Sukhbaatar (mooter), Ariun-Undral (researcher)) successfully participated in the 22nd Red Cross International Humanitarian Law Moot (an Inter-University Competition for the Asia-Pacific Region), organized from March 12 to 16, 2025.

This year, 24 national champion teams from Asia-Pacific countries participated in the competition. More than 50 top experts working in government, academia, and legal practice in the regional countries acted as judges. In the moot, each team submits memorials in English on behalf of both the prosecutor and the defendant, followed by oral arguments. The National University of Mongolia School of Law has been participating in the competition since 2015.

In addition to the competition, the NUM team participated in an international humanitarian law seminar on "Autonomous weapon systems" and a career counseling seminar about working in the humanitarian sector called "Red Cross Humanitarian Work Career Talk”.

 

See more about the competition, including lists of participating universities and award recipients, at https://www.icrc.org/en/article/23rd-ihl-moot-asia-pacific-singapore-management-university.