МУИС –ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс оюутны Энтимема клубтэй хамтран 2025 – 03– 24 –нд Хууль зүйн сургуулийн төгсөх ангийн бакалаврын диплом бичиж байгаа оюутнуудын судалгааны арга зүйг дээшлүүлэх зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйн лекцийг зохион байгуулав. Эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, судалгааны нэг сэдэвт бүтээл бичих арга зүйн асуудлаар док. С. Сүхчулуун лекц уншиж, LLM. С. Бат – Орших, LLM. О. Дарханболд нар арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч, оюутнуудын эрдэм судлал, судалгааны арга зүйг хөгжүүлэх, дипломын ажлыг амжилттай хамгаалахад ихээхэн хувь нэмэр орууллаа. Судалгааны арга зүйн лекцийг амжилттай зохион байгуулсан ХЗС –ийн Нийтийн эрх зүйн тэнхмийн багш док. С. Сүхчулуун, LLM. С. Бат – Орших, LLM. О. Дарханболд нартаа талархал илэрхийлье!
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн