Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2025” ЗАРЛАГДЛАА

2025 оны 03 сарын 31

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН “ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2025” УДИРДАМЖ

 

2025.03.31                                                                                 Улаанбаатар хот       

Зорилго:

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2025” (ОЭШБХ-2025) нь оюутны чөлөөтэй сэтгэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, эрх зүйн сэтгэлгээний логик, шинжлэх ухаанч судалгааны арга зүйг эзэмшүүлэх,  оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих ур чадварт суралцуулах зорилготой бөгөөд ирээдүйн хуульчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд  чиглэнэ.

Хамрах хүрээ:

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд

Хурлын сэдэв:

Оролцогч оюутнууд үндэсний эрх зүйн (үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, арилжааны эрх зүй) болон олон улсын эрх зүйн салбарын  хүрээнд тулгамдаж буй бүхий л асуудлаар эрдэм шинжилгээний илтгэл бичиж оролцох боломжтой.

Шагнал:

Тэргүүн байр /1/ өргөмжлөл, Мөнгөн шагнал

Дэд байр /1/ өргөмжлөл, Мөнгөн шагнал

Гутгаар байр /1/ өргөмжлөл, Мөнгөн шагнал

Шилдэг шүүмжлэгч /1/ өргөмжлөл, Мөнгөн шагнал

ОЭШБХурлын журам:

  1. Шүүгч, илтгэгч, шүүмжлэгч болон бусад хүмүүс энэхүү журмыг чанд баримтална.
  2. ОЭШБХ-2025-д ирүүлсэн илтгэл нэг буюу түүнээс дээш илтгэгчтэй байж болно.
  3. ОЭШБХ-2025-д оролцож байгаа үндсэн илтгэгч, шүүмжлэгч нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бакалаврын түвшний өдөр, эчнээ,оройн ангийн оюутан  байна.
  4. ОЭШБХ-2025 нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.
  • I шат нь ОЭШБХ-2025-д ирүүлсэн бүхий л илтгэлийг шүүгч нар бичгээр шалган, хамгийн сайн гэж үнэлсэн 8 илтгэлийг тодруулна.
  • II шат нь хамгийн сайн гэж шалгарсан нийт 8 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулна.
  1. Шүүгч нь хараат бус байж, шүүгчийн ёс зүйг чандлан баримталж, гагцхүү ОЭШБХ-2025-ын журамд захирагдана. Шүүгч тусгайлан бэлтгэсэн хүснэгтэд заасан шалгуур тус бүрт оноо тавин дүгнэх бөгөөд 100 хүртэл оноогоор дүгнэнэ.
  2. Хугацаа хожимдсон илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэл, шүүмжийн эх хувийг буцаан олгохгүй. Хураалгасан илтгэл, шүүмжийг засварлахыг хориглоно. Хэрэв оролцогч энэ заалтыг зөрчвөл хуралд оролцох эрхээ алдана.
  3. Хураалгах илтгэл нь урьд хэвлэгдээгүй буюу хэлэлцэгдээгүй байх ба энэ заалтыг зөрчиж хуралдаанд хэлэлцэгдсэн илтгэл шагналт байранд шалгарахгүй болно.
  4. Шүүмжлэгч шүүмжээ тогтоосон хугацаанд хураалгана. Шүүмжээ бичгээр өгөөгүй тохиолдолд тухайн шүүмж шагналт байранд шалгарахгүй болно.
  5. ОЭШБХ-2025-ын хуралдаанд дараах хугацааг чанд баримтална.
  • Илтгэл 10 мин
  • Шүүмж 5 мин
  • Асуулт хариулт 10 минут

Хугацаа:

  • Илтгэлийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны Баасан гарагийн 18:00 цаг хүртэл lawclinic@num.edu.mn цахим хаягаар илгээсэн байна.
  • Шүүмж тавих хүсэлтэй оюутнуудыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл бүртгэж, шүүмжлэх илтгэлийг нь сонгуулж, шүүмж хураалгах хугацааг товлоно. Шүүмжлэгч шүүмжийнхээ нэг хувийг бичгээр, тогтоосон хугацаанд хураалгана.
  • ОЭШБХ-2025-ын II шат 2025 оны 05 дугаар сарын 02-ны Баасан гарагийн 10.00 цагт МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн 400 тоотод эхэлнэ.

Илтгэл хүлээн авах шалгуур:

  1. Тогтоосон хугацаанд хүлээлгэн өгсөн байх хугацаа хэтэрсэн илтгэлийг хурааж авахгүй болно.
  2. Урьд өмнө хэвлэгдээгүй буюу хэлэлцүүлээгүй байна.
  3. Илтгэлийн нүүр (илтгэлийн нүүр тусдаа байна)
  • Илтгэлийн сэдэв;
  • Удирдагч багшийн нэр;
  • Илтгэгчийн овог, эцгийн болон өөрийн нэр;
  • Сургууль, анги.
  1. Илтгэлийн хэлбэр
  • Цаасны хэмжээ:  А4;
  • Мөр хоорондын зай:  Single;
  • Үсгийн фонт:  Times new roman;
  • Үсгийн хэмжээ:  12 pt;
  • Хуудасны тоо:  7-оос доошгүй /илтгэлийн нүүр болон хавсралтыг оролцуулахгүй/.
  1. Илтгэлийн нүүр болон бусад хуудсыг үдээгүй байх ба нүүрнээс бусад хуудсанд удирдагч багшийн болон өөрийн овог, нэр, түүнчлэн сургууль ангиа бичээгүй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Практик сургалтын  төвөөс авна уу.

/lawclinic@num.edu.mn /

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

ПРАКТИК СУРГАЛТЫН ТӨВ