ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН БАГЦ ЦАГ ТООЦУУЛАХ МУИС- ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ НАРЫН
АНХААРАЛД
2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөх, эрдэм шинжилгээний багц цагаа бүрэн хангасан магистрант, докторант та бүхэн “МУИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцуулах тухай түр журам”-ын дагуу эрдэм шинжилгээний багц цагаа тооцуулна уу.
1. Материал хүлээн авах хугацаа, бүрдүүлэх баримт бичиг
- Огноо: 2025 оны 4 дүгээр сарын 16-ны Лхагва гараг
- Цаг: 14:00 – 17:00
- Байрлал: МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар парк D блок 340 тоот Ахлах багш Б.Одонтунгалаг (Ph.D) -д хүлээлгэн өгнө.
- Бүрдүүлэх материал:
- Өргөдөл (Холбоо барих утас, и-мэйл, МУИС-ийн ХЗС-д элссэн он заавал бичигдсэн байна)
- Удирдагчийн тодорхойлолт (эрдэм шинжилгээний багц цуглуулсан тухай)
- Эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн эх баримт бичиг болон хуулбар
- Эрдэм шинжилгээний хурлын урилга, хөтөлбөр
- Илтгэлийн эмхэтгэл
- Өгүүлэл нийтлүүлсэн сэтгүүл
- Судалгааны ажлын гэрээ, үр дүн
- Ном, монограф
- Хурлын тэмдэглэл, протокол гэх мэт
- Өмнө нь багц цаг тооцуулсан бол тухайн багцын тооцоо хийсэн тухай комиссын хурлын тэмдэглэл, шийдвэр
2. Комисст багц цаг тооцуулж, оролцох уулзалт
- Огноо: 2025 оны 4 дүгээр сарын 18-ны Баасан гараг
- Цаг: 11:00
- Байрлал: МУИС-ийн хичээлийн 5 дугаар байрны 104 тоот
- Тайлбар: Комисс шаардлагатай гэж үзвэл магистрант, докторантаас асуулт асууж, тодруулга авна.
ХЗС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГЦ ЦАГ ТООЦОХ
КОМИСС