Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ ЖЭССАП ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО.

2025 оны 04 сарын 11

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг Жэссап Олон улсын эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дүгээр сарын 5-ны өдрүүдэд амжилттай оролцлоо. 1960 оноос хойш зохион байгуулагдаж буй “Жэссап”(Jessup) гэдэг нэрээр алдаршсан Филипп К. Жэссапын нэрэмжит Олон улсын эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн (Philip C. Jessup International Law Moot Court Competition) нь дэлхийн хамгийн том (жил бүр 100 гаруй улсын 700 гаруй их сурууль оролцдог), хамгийн олон жилийн түүхтэй олон улсын шүүхийн мэтгэлцээний тэмцээн юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  багийн гишүүдээр нэхэмжлэгч талаас олон улсын эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан Б.Энхжин (нэгдүгээр илтгэгч), олон улсын эрх зүйн 3 дугаар түвшний оюутан Н.Мөнхнаран (хоёрдугаар илтгэгч); хариуцагч талаас олон улсын эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан Б.Акерке (нэгдүгээр илтгэгч), японы эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан Б.Энгүүн (хоёрдугаар илтгэгч) нар оролцлоо. Тэд нэхэмжлэгч талаас Филиппиний Сан Агустины их сургуулийн болон Латвийн их сургуулийн багуудтай, хариуцагч талаас Тунисийн Эрх зүй, улс төр, нийгмийн ухааны их сургуулийн болон АНУ-ын Кейс Вестэрн Ресэрв их сургуулийн их багуудтай тус тус тоглов.

       

Зургийн тайлбар: Тэмцээнд оролцсон оюутнууд багшийн хамт

Тэмцээн нь НҮБ-ын Олон улсын шүүх (International Court of Justice, ICJ)-ийн өмнө улс хооронд өрнөж буй олон улсын эрх зүйн [зохиомол] маргаанд нэхэмжлэгч, хариуцагчийн өмнөөс урьдаар бичгэн тайлбар бэлтгэн илгээж, түүний дагуу амаар мэтгэлцдэг. Их сургууль бүрээс нэг баг оролцож болох ба ингэхдээ нэг улсаас хоёр буюу түүнээс дээш баг бүртгүүлсэн тохиолдолд үндэсний тэмцээн зохион байгуулж зохих болзол хангасан баг АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагддаг дэлхийн аваргын тэмцээнд оролцдог.  

Энэ жилийн тэмцээний кэйс нь Найжиа тэнгист хамаарах маргаан (Case Concerning the Naegea Sea) нэртэй байсан бөгөөд (1) нэг улсын хууль ёсны ерөнхийлөгч хэмээн маргах хоёр этгээд гарч ирсэн үед олон улсын хамтын нийгэмлэгийн бусад гишүүд (улсууд)-ийн эрх, үүрэг ямар байх; (2) хүний эрхийн ноцтой зөрчилд буруутгагдан буй төрийн албан тушаалтан дархан эрх эдлэх эсэх; (3) далайн усны түвшин нэмэгдэх гэх мэт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эргийн улсын далайн хилийн шугам багасаж буйн эрх зүйн үр дагаврыг хэрхэх; (4) бүс нутгийн байгууллага байгуулах тухай гэрээнд талууд маргаанаа Олон улсын шүүхээр шийдвэрлүүлэх заалт (compromissory clause) оруулсныг хэрхэн тайлбарлах гэсэн олон улсын эрх зүйн дөрвөн  маргаан бүхий асуудлыг хөндсөн.

 

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь уг тэмцээнд 2023 онд анх удаа оролцсоноос хойш  энэ жил хоёр дахь удаагаа оролцов. Энэ жилийн тэмцээнд багийн үндсэн зөвлөх/дасгалжуулагчаар Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү ажиллав. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн олон улсын эрх зүйн хөтөлбөрийн төгсөгч Б.Улсболд болон Английн Кингс Коллеж оф Лондон их сургуулиас Жэссапын тэмцээнд оролцож байсан Ришит Харш туршлагаа хуваалцан бэлтгэлд дэмжлэг үзүүлснийг энд мөн тэмдэглэе.  

 

Энэ дашрамд тэмцээнд оролцсон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4 оюутны АНУ руу очиж ирэх онгоцны билетийн зардлыг ивээн тэтгэж дэмжсэн Чимид сангийн хамт олон; оюутан болон багшийн зочид буудлын зардлыг даасан тэмцээний зохион байгуулагч Олон улсын эрх зүйн оюутны холбоо (ILSA)-д тус тус гүн талархал илэрхийлье.

 

Зургийн тайлбар: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг Чимид сангийн төлөөлөгчдийн хамт

Тэмцээн нь оюутнуудыг дараа дараагийн уралдаан тэмцээнд оролцоход сайн суурийг тавьж, ирээдүйд олон улсын эрх зүйн салбарт ажиллах шилдэг мэргэжилтэн болохын төлөө улам чармайх урам зориг өгсөн гэдэгт итгэлтэй байна.

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

 

THE NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA SCHOOL OF LAW PARTICIPATED IN THE JESSUP INTERNATIONAL ROUNDS 2025

The National University of Mongolia School of Law team participated in the prestigious Philip C. Jessup International Law Moot Court Competition held from March 29 to April 5, 2025. Known as "Jessup," this competition, established in 1960, stands as the largest and longest-running international law moot court competition in the world, with participation from over 700 universities across more than 100 countries annually.

The team members included Enkhjin Batbayasgalan, a fourth-year international law student (first mooter), and Munkhnaran Nyamsuren, a third-year international law student (second mooter), representing the Applicant; and Akyerke Byekbolat, a fourth-year international law student (first mooter), and Enguun Battulga, a fourth-year Japanese law student (second mooter), representing the Respondent.

Throughout the competition, the team presented their arguments against esteemed teams, including the University of San Agustin (Philippines) and the University of Latvia as applicants as well as the School of Legal, Political and Social Sciences (Tunisia) and Case Western Reserve University (United States) as respondents.

The National University of Mongolia School of Law participated in the Jessup Competition for the second time this year, following its first participation in 2023.

The team was guided by Tuulaikhuu Enkhee, a lecturer in the Department of Public Law, who served as the main advisor for this year’s competition. Ulsbold Battulga, a graduate of the International Law Program at the National University of Mongolia School of Law, and Rishit Harsh, a former participant in the Jessup Competition from King’s College London last year, shared their experience and supported the team’s preparation.

We extend our sincere gratitude to the Chimid Foundation, which generously sponsored the airfare for four students, and to the International Law Students Association (ILSA), the organizers of the competition, for their generous support in covering accommodation expenses.