Мэдээ мэдээлэл

"Оюутан эрх зүйн хөтөч" сургалтад хамрагдлаа

2025 оны 03 сарын 31

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн Клиникч оюутнууд Монголын Эмнести Интернэшнлээс санаачлан орон байртай байх эрх, дахин төлөвлөлт, газар чөлөөлтийн талаар олон нийтэд анхан шатны эрх зүйн зөвлөгөө өгөх пробоно санаачилгыг дэмжих зорилгоор зохион байгуулсан "Оюутан эрх зүйн хөтөч" сургалтад хамрагдлаа.

Тус сургалтад хамрагдсан оюутнууд СБД-ийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14 болон 18-р хороодод 2025.04.01-2025.05.09 хүртэлх хугацаанд ажиллаж, нөлөөлөлд өртсөн иргэдэд шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хамгаалалтын талаар хууль зүйн анхан шатны зөвлөгөөг өгнө.