Зар мэдээ

МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН "ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2017" ТОВЛОГДЛОО

2017 оны 03 сарын 31

МУИС-Хууль зүйн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2017"-ын удирдамж батлагдлаа.

Энэ жилийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь тодорхой сэдвийн хүрээнд буюу "Эрх зүйн шинэтгэл: Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал ба шийдэл" гэсэн сэдэвтэйгээр зохиогдох бөгөөд оролцох оюутнууд удирдамжид заасан дэд сэдвүүдээс сонгож, тэдгээрийн хүрээнд судалгааны ажил (илтгэл) бичих боломжтой. Гэхдээ удирдамжид заасан дэд сэдвүүд нь зөвхөн чиглэл бөгөөд сэдвийн хязгаарлалт биш болохыг анхаарна уу.

Жич: "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2017" удирдамжийг хавсаргав.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

ЗАЛУУ БАГШ НАРЫН КЛУБ

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ “ЭНТИМЕМА” КЛУБ

ОЮУТНЫ МЭТГЭЛЦЭЭНИЙ “БЕРКЛИ” КЛУБ

АНГЛИ ХЭЛНИЙ “ENGLISH SPEAKING CLUB”