Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль , Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн клиник сургалтын Ахиц нийгэмлэгтэй хамтран “Иргэдийн эрх зүйн боловсролд хууль зүйн клиник сургалтын үзүүлэх нөлөө” сэдэвт сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа.
Тус сургалтанд хууль зүйн их, дээд сургуулийн захирал, клиник сургалтын төвийн эрхлэгч, багш, хуульч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтын чиглүүлэгч багшаар “Babseacle” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс А.Ласки, гүйцэтгэх захирал Вэнди Морриш нар ажиллалаа.
Сургалтаар хууль зүйн клиник сургалтын хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, Азийн орнуудын клиник сургалтын онцлог, туршлага, арга зүй, академик сургалтаас ялгарах онцлог, хууль зүйн клиник сургалтын үнэлгээ, өнөөгийн нөхцөл байдлын талаар заалаа.