Мэдээ мэдээлэл

“Сайн үйлийн аян” арга хэмжээг зохион байгууллаа.

2025 оны 05 сарын 14

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвөөс “Сайн үйлийн аян” арга хэмжээг жил бүр уламжлал зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ жилийн арга хэмжээгээ Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдийн хөгжих эрх”-ийн хүрээнд тус сургуулийн Эчнээ 3 дугаар түвшний  оюутнуудтай хамтран 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт Хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд цахилгаан бараа, ном, сурах бичиг, хүнсний бүтээгдэхүүн, спортын хэрэгслүүд зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өглөө.

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дэд дарга, дэд хурандаа Г.Ганхөлөг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа, төвийн Гэрээт дэд профессор, доктор З.Сүхбаатар, төвийн туслах ажилтан О.Одончимэг болон Эчнээ 3 дугаар түвшний ангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.