МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон Оюутны зөвлөл хамтран 3 дахь жилдээ “ОЮУНЫ ХӨТӨЧ-2025” уулзалт, ярилцлагын арга хэмжээг 2025 оны 05 сарын 15-ны өдөр МУИС-ийн Багш, оюутан хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний Хүндэт зочдоор УИХ-ын гишүүн, Харвардын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн төгсөгч О.Батнайрамдал, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, ОХУ-ын Кубаны Их сургуулийн төгсөгч Л.Данзанноров, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Нью-Йорк мужийн Хуульчдын холбооны гишүүн, Бээжингийн Их Сургууль, Харвардын Их Сургуулийн Хуулийн сургуулийн төгсөгч Э.Мэндтүвшин нар уригдан оролцлоо.
Уулзалт ярилцлагаар Хууль зүйн сургуулийн оюутнуудад мэргэжлээрээ хэрхэн амжилттай ажиллах, хуульчийн мэргэжлийн онцлог, ур чадвар, гадаадад суралцахад анхаарах зүйлс болон хувь хүний хөгжил, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.