Мэдээ мэдээлэл

МУИС-Хууль зүйн сургуулийн баг 32 дахь удаагийн Вис Мүүт тэмцээнд амжилттай оролцлоо

2025 оны 05 сарын 19

МУИС-Хууль зүйн сургуулийн баг 32 дахь удаагийн Вис Мүүт тэмцээнд амжилттай оролцлоо

 

1993 оноос хойш жил бүр олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй Willem C. Vis Олон улсын арилжааны арбитрын мэтгэлцээний тэмцээн (Willem C. Vis International Commercial Arbitration Moot) 32 дахь удаагаа 2025 оны 4 дүгээр сарын 10-аас 17-ний өдрүүдэд Австри улсын Вена хотноо зохион байгуулагдлаа. Уг тэмцээн нь олон улсын арилжааны арбитрын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд энэ жил нийт 90 улсын 384 баг оролцсон байна.

Энэ жилийн тохиолдолд, хэргийн гол маргаан нь олон шат бүхий маргаан шийдвэрлэх механизмыг хэрхэн хэрэгжүүлэх болон Бараа худалдах-худалдан авах тухай НҮБ-ын конвенц  болон дотоодын хууль тогтоомжийн харилцаа хамааралтай холбоотой байлаа.

Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлөн эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Э.Энхжин; 4 дүгээр түвшний оюутан А.Анударь, Б.Нинжин, С.Энх-Үжин нар оролцсон.

Тус оюутнууд нь МУИС-Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Э.Байгал, мөн тэнхимийн ахлах багш Б.Нинжин нарын удирдлага дор 6 сарын турш бэлтгэл хийж, нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас 40+ нүүр бүхий нэхэмжлэл болон хариу тайлбарыг боловсруулж, олон улсын урьдчилсан мэтгэлцээнүүдэд оролцон бэлтгэлээ хангав.

Зургийн тайлбар: Тэмцээнд оролцсон сурагчид багш нарын хамт

МУИС-Хууль зүйн сургуулийн баг нэхэмжлэгч талаас Асунсьоны Их Сургууль (Парагвай) болон Хайдельбергийн Их Сургууль (Герман) -н багуудтай, хариуцагч талаас Ганын Их Сургууль (Гана) болон Преториагийн Их Сургууль (Өмнөд Африк) -н багуудтай тус тус амжилттайгаар тоглон, бичгээр гаргасан нэхэмжлэл болно хариу тайлбарын тухайд шүүгч нараас өндөр оноог аван тэмцээнийг өндөрлүүллээ.

“Willem C. Vis Олон улсын арилжааны арбитрын мэтгэлцээний тэмцээн” нь арилжааны чиглэлээр арбитрын хуралдаанд маргааны талуудыг төлөөлөх болон үр ашигтай хэлцэл хийхэд олон улсад өрсөлдөхүйц өндөр ур чадвар бүхий эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Тэмцээний шүүгчдээр олон улсын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажилладаг.

Тэмцээн нь арбитрын хуралдааны загвар мэтгэлцээн байдлаар явагддаг бөгөөд өмнө өгөгдсөн маргааны үйл баримт, түүнд холбогдох талуудын хооронд байгуулагдсан гэрээ, бусад нотлох баримт болон Бараа худалдах-худалдан авах тухай НҮБ-ын конвенц (CISG) болон дэлхийд байр сууриа олсон томоохон арбитруудын журмуудыг ашиглан нэхэмжлэгч, хариуцагч талын өмгөөлөгчдийг төлөөлөн мэтгэлцэн өрсөлддөг.

Зургийн тайлбар: МУИС-Хууль зүйн сургуулийн баг Хайдельбергийн Их Сургууль болон Ганын Их Сургуулийн багуудтай хамт

Уг тэмцээний хувьд анх зохион байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй 32 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба даяаршиж буй энэ цаг үед олон улсын арилжаа өсөхийн хэрээр тэмцээний ач холбогдол жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.

Ирээдүйд олон улсын эрх зүйн салбарт, улс болон иргэд хуулийн этгээдийг төлөөлөн үндэсний ба олон улсын хэмжээнд ажиллах чадвартай хуульчдийг бэлтгэх зорилго бүхий бидний ажил амжилттай үргэлжилсээр байна.

The 32nd Willem C. Vis International Commercial Arbitration Moot, which has been held annually at the international level since 1993, took place this year from April 10 to 17, 2025, in Vienna, Austria. This competition is one of the most prestigious events in the field of international commercial arbitration, and this year it brought together 384 teams from 90 countries.

The main legal issues in this year's case concerned the implementation of multi-tiered dispute resolution mechanisms, and the relationship between the United Nations Convention on Contracts for the International Sale of Goods (CISG) and domestic legislation.

Representing the School of Law of the National University of Mongolia (NUM) in the competition were fifth-year law student E. Enkhjin, and fourth-year students A. Anudari, B. Ninjin, and S. Enkh-Ujin. The students were coached by Associate Professor E. Baigal and Senior Lecturer B. Ninjin from the Department of Private Law at NUM School of Law. Over the course of six months, the team prepared intensively, drafting more than 40 pages of memoranda for both claimant and respondent sides and participated in several international pre-moots to refine their arguments.

In the oral rounds, the NUM team competed successfully as claimant against teams from the University of Asunción (Paraguay) and the University of Heidelberg (Germany), and as respondent against teams from the University of Ghana (Ghana) and the University of Pretoria (South Africa). As for the written submission, the NUM team received praises and high scores from the judges as the written memorandum of the both claimant and respondent' sides.

The Willem C. Vis International Commercial Arbitration Moot aims to prepare highly skilled, globally competitive legal professionals capable of representing parties in commercial arbitration proceedings and conducting effective negotiations. The panels of arbitrators for the competition typically include members of international bar associations, practicing lawyers, esteemed professors from top universities, and senior executives of major corporations.

The competition is structured as simulated arbitration hearings. Based on a set of given facts, contractual documents between the disputing parties, and other supporting evidence, students argue on behalf of claimant and respondent using the CISG and procedural rules from prominent international arbitral institutions.

Since its inception, the competition has been held without interruption for 32 consecutive years. In today’s globalized world, where international commerce continues to expand, the significance of the Vis Moot is growing year by year.

Our work, which aims to train lawyers who are capable of representing states, individuals, and legal entities at both national and international levels in the field of international law in the future, is successfully continuing.