Мэдээ мэдээлэл

ФИЛИП ЖЕССАПЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

2025 оны 09 сарын 10

ФИЛИП ЖЕССАПЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

 

Дэлхийн 100 гаруй улсын 700 орчим хуулийн сургуулиуд оролцдог хамгийн том шүүхийн мэтгэлцээний тэмцээн болох Филип Жессапын нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төлөөлөн оролцох багт 3-5-р түвшний оюутан та бүхнийг урьж байна.

 

ФИЛИП C. ЖЕССАПЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН НЬ

 

  • 1960 оноос хойш зохион байгуулагдаж байгаа дэлхийн хамгийн том олон улсын шүүхийн мэтгэлцээний тэмцээн;
  • Дэлхийн 100 гаруй улсын 700 орчим хуулийн сургууль оролцдог;
  • НҮБ-ын Олон улсын шүүхийн өмнө улс орнуудын хооронд өрнөж буй маргааныг загварчлан, процессын үйл ажиллагааг англи хэлээр явуулдаг;
  • Тэмцээнд баг тус бүр нэхэмжлэгч ба хариуцагч улсын үүднээс олон улсын шүүхийн өмнө мэтгэлцэх байдлаар оролцох ба нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбарыг бичгээр хүргүүлнэ;
  • Дэлхийн аварга шалгаруулах шат нь АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагддаг;
  • 2 үе шаттай:
    • Үндэсний аварга шалгаруулах (12-р сар)
    • Дэлхийн аварга шалгаруулах (4-р сар)
  • Үндэсний аварга шалгаруулах шатад тэнцсэн дотоодын их сургуулийн нэг баг дэлхийн аварга шалгаруулах шатад оролцох эрхээ авна.

 

БҮРТГЭЛ

 

Тус тэмцээнд оролцохыг хүссэн оюутнууд

  • Овог нэр, англи хэлний мэдлэг, хувийн амжилт, өмнө оролцож байсан тэмцээн, холбоо барих утас, имэйл зэргийг багтаасан товч намтарыг (CV)
  • Олон улсын эрх зүйн аль нэг асуудал болон тус тэмцээнд оролцох  болсон шалтгаан,  өөрийн сонирхлын талаар товч эссэ (1500  үг орчим) англи хэл дээр бичиж  2025 оны 10-р сарын 1-ны дотор lawclinic@num.edu.mn хаягт илгээнэ үү.

 

Ярилцлагын шат болох өдрийг имэйлээр мэдэгдэх болно.