Мельбурнийн их сургуультай хамтарсан бакалавр, магистрын диплом зэрэг авах хөтөлбөрт хамрагдах шилдэг 2 оюутныг сонгон шалгаруулах шалгаруулалтад бүртгэж байна. Бүртгэлийн шаардлага: Анги: Хууль зүйн бакалаврын хөтөлбөр (2025.09.25ны сонгон шалгаруулалтад оролцох бол 3 жилийн сургалтыг 2025 оны 12-р сар гэхэд дүүргэсэн байх, 2026.01 сарын сонгон шалгаруултад оролцох бол 3 жилийн сургалтыг 2026 оны 7-р сар гэхэд дүүргэсэн байх ) Дүн: 3.4-аас дээш голч дүн Эрэмбэ: сурлагаараа нийт суралцагчдын 25%-д багтсан байх Англи хэлний түвшин: IELTS: 7.0 (аль ч хэсэг 6.5-аас багагүй) TOEFL: 94+ (бичих: 24, ярих: 20, унших: 19, сонсох: 20) PEARSON: 72+ (бичих харилцааны ур чадвар: 65-аас багагүй, бусад ур чадвар 64-аас багагүй) CAMBRIDGE: 185+ (аль ч ур чадвар 176-аас багагүй) Давуу эрх: Хөтөлбөрт хамрагдах оюутнууд Мельбурнийн Их сургуулийн магистрийн сургалтын төлбөрөөс 10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг Б.Оюунжаргал 99998639 дугаараас лавлана уу