Мэдээ мэдээлэл

ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2017 оны 04 сарын 04

МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эрхлэн гаргадаг “ЭРХ ЗҮЙ / NUM LAW REVIEW” онол, практик, арга зүйн мэргэжлийн сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа.

2016 оны №4, Цуврал 36 дугаарт:

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ

  • МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайханы “Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд Цэцийн гишүүний хараат бус, хариуцлагатай байдлыг хангах нь”,
  • МУИС-ийн багш, магистр Т.Мөнх-Эрдэнийн “Өрсөлдөөний эрх зүй: Нийтийн ба хувийн эрх зүйн зэрэгцэл”
  • МУИС-ийн багш, магистр Б.Буянхишигийн “Эрх зүйн эдийн засгийн анализ нь эдийн засгийн идэвхжүүлэх хөшүүрэг болох тухай”
  • МУИС-ийн багш, магистр С.Боловсонгийн “Оюуны өмчийн зарим объектын эрх зүйн хамгаалалт”
  • МУИС-ийн багш, доктор Ж.Эрхэсхулангийн “Нотолгооны эрх зүй дэх хуулийн шинэтгэлд юуг анхаарах вэ”

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Тус сэтгүүл энэ дугаараас эхлэн “Шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ” хэмээх шинэ буланг нээж байгаа бөгөөд үүнд Үндсэн хуулийн цэц, Иргэн, Эрүү, Захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийг хөндлөнгийн байр сууриас судлан үзэж, үндэслэл бүхий дүн шинжилгээг хийх юм.

  • МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайханы “Цэцийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ: УИХ э. Ө.Сэргэлэн, Н.Баасанжав (1993)
  • МУИС-ийн багш, доктор, профессор Ж.Эрдэнбулганы “Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадланд хийсэн дүн шинжилгээ”
  • МУИС-ийн багш, доктор, профессор Б.Тэмүүлэнгийн “Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ”
  • МУИС-ийн багш, доктор, профессор Г.Банзрагчийн “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” нийтлэгдсэн байна.

 

Та бүхэн сэтгүүлийг “Түгээмэл шуудан ХХК” хаягаар захиалж авч болохоос гадна “Internom” номын их дэлгүүр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 103 тоот өрөөнөөс худалдан авах боломжтой.

 

Сэтгүүлийн ажлын алба

Цахим хаяг: law_review@num.edu.mn

Утас: 75754400-3511, 96019908