Мэдээ мэдээлэл

МУИС-ийн ХЗС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний “Commercial Code and Civil Code Issues” сэдэвт хурал амжилттай болж өндөрлөлөө

2017 оны 04 сарын 17

МУИС-ийн ХЗС–ийн  Оюутны Эрдэм Шинжилгээний Хурлын Англи хэл дээрх “Commercial Code and Civil Code Issues” сэдэвт илтгэл хэлэлцүүлэх салбар хурал 2017 оны 4-р сарын 14-нд МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.  Уг эрдэм шинжилгээний хурал нь энэ жил 10 дахь удаагаа зохиогдож байгаа онцлогтой юм. Хурлыг ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхим болон ШУС-ийн Гадаад хэлний төв зохион байгуулж, “Өмгөөллийн ИЭлСи” ХХН, “Минтер Эллисон Монголиа” ХХН, “МахониЛиотта” ХХН, “Хоган Ловеллс Монголиа” ХХН хурлыг ивээн тэтгэж, шүүгчээр хангаж ажллалаа. 

Хуралд эрх зүй, олон улсын эрх зүй болон Японы эрх зүй, Солонгосын эрх зүйн 1-5-р ангийн оюутнууд оролцож хувийн эрх зүйн Худалдааны Хууль болон Монгол Улсын Иргэний Хуулийн асуудлууд сэдвээр бэлдсэн илтгэлээ англи хэлээр илтгэж хэлэлцүүллээ.

1-р байрт ЭЗ-3 ангийн оюутан В.Түшигжаргал, М.Энхзул нарын баг  “Incorrect square meters of a house: Is the buyer under obligation to measure it?”, 2-р байрт ОУЭЗ- 4 ангийн оюутан С.Үммүгүлсим “Improving Legal regulations regarding Contract refusal and Termination of a Contract”, 3-р байрт Японы Эрх зүйн 4 ангийн оюутан С.Бат-Орших “An Issue concerning the obligation of buyer in Apartment Sales Contract”, Тусгай байрт ОУЭЗ -4 ангийн оюутан Э.Цэлмэг, М.Түвшинтөгөлдөр нарын “The necessity of Commercial Law in Mongolia” болон ЭЗ -5 ангийн оюутан Х.Оюутсэцэн “Intention of Commercial Code and Demand of Commercial Code in Mongolia” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.

Хурлын шүүгчээр “Өмгөөллийн ИЭлСи” ХХН-ийн хуульч А.Мандуул, “Минтер Эллисон Монголиа” ХХН-ийн Ахлах хуульч Скотт Шлинк, “МахониЛиотта” ХХН-ийн хуульч Д.Номин, Б.Энхмарал, О.Майцэцэг болон “Хоган Ловеллс Монголиа” ХХН-ийн хуульч Х.Ариунгоо нар уригдан оюутнуудын англи хэлээр илтгэх чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэг болон судалгааны ажлыг  үнэлж өөрсдийн байгууллагын нэрэмжит шагналыг (мөнгөн шагнал, дурсгалын зүйл) гардуулж хуралд оролцсон зарим оюутныг байгууллагадаа цалинтай дадлага хийхээр урилга гардуулав.

Хуралд идэвхитэй оролцсон оюутнууд болон тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье. 

 

МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхим, ШУС-ийн Гадаад хэлний төв