Мэдээ мэдээлэл

МУИС-ХЗС-ИЙН "ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2017"-ЫН 2-Р ШАТАНД ОРОХ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА

2017 оны 04 сарын 25

МУИС-Хууль зүйн сургуулиас зохион байгуулж буй "ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ: МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын 1-р шатанд нийт 29 илтгэл ирснээс 2-р шатанд дараах 11 илтгэл хамгийн сайн үнэлгээ авч шалгарлаа. Үүнд:

- ХЗС-ийн 5-р курсын оюутан Б.Сүндэръяагийн “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдсон эрх зүйн зохицуулалт”

- ХЗС-ийн 3-р курсын оюутан О.Должинсүрэн, М.Нарандулам нарын "Гоо сайхны мэс заслын эрх зүйн орчин дахь асуудал"

- ХЗС-ийн 4-р курсын оюутан И.Балжиннямын "Эмийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт болон түүний хэрэгжилт"

- ХЗС-ийн 4-р курсын оюутан А.Марал-Эрдэнэ, С.Цэрэндолгор нарын "Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэлд тавигдах хуулийн шаардлага, стандарт, дүрэм журмыг боловсронгуй болгох нь"

- ХЗС-ийн 5-р курсын оюутан С.Асланбекийн "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүргийн эсрэг амьд явах эрх /эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх/"

- ХЗС-ийн 4-р курсын оюутан Ч.Рэгзэн, Б.Сувд нарын "Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга замыг дэвшүүлэх нь"

- ХЗС-ийн 2-р курсын оюутан А.Мандуулын "Эд, эрхтэн шилжүүлэн суулгах (донор)-тай холбоотой эрх зүйн зохицуулалт, түүнийг боловсронгуй болгох нь"

- ХЗС-ийн 3-р курсын оюутан М.Үүрийнтуяа, Ж.Лхагвасүрэн нарын "Эвтаназитай холбоотой эрх зүйн зохицуулалт, түүнийг боловсронгуй болгох нь"

- ХЗС-ийн 3-р курсын оюутан Г.Оюундарь, Н.Мөнхнасан нарын “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн зохицуулалт, түүнийг боловсронгуй болгох нь”

- ХЗС-ийн 5-р курсын оюутан Д.Ганхүрэлийн "Монгол Улс дахь эмч, эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой хууль хэрэглээний асуудал"

- ХЗС-ийн 5-р курсын оюутан А.Түвшинтөгсийн "Үр хөндөлтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох эрх зүйн зарим асуудал".

P.S.: Дээр дурдсан оюутнууд өөрсдийн судалгааны ажлаа 2-р шатанд хэлэлцүүлэхдээ 10 минутын дотор илтгэх бөгөөд уг хугацаанд тохирсон презентацийг бэлтгэнэ. Бэлтгэсэн презентацийг 2017.04.27-ны өдрийн 15 цагаас өмнө munkherdene_terbish@yahoo.com хаяг руу илгээх ёстойг анхаарна уу.

Дээр жагсаасан дараалал нь шалгарсан илтгэлийн онооны болон илтгэл хэлэлцүүлэх дараалал биш болно.

Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл бичиж ирүүлсэн нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын судалгаа, эрдэм шинжилгээний ажил, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

2017.04.25

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД