Мэдээ мэдээлэл

МУИС-Хууль зүйн сургуулийн "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2017" амжилттай зохион байгуулагдлаа

2017 оны 04 сарын 28

МУИС- Хууль зүйн сургуулийн "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2017" амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь "Эрх зүйн шинэтгэл: Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал ба шийдвэл" хэмээх тодорхой сэдвийн хүрээнд болсон явдал бөгөөд энэ жилээс зохион байгуулалтын үйл ажиллагаанд сургуулийн захиргаа, сургалтын алба, эрдэм шинжилгээний "Энтимема" клубээс гадна парламентын мэтгэлцээний "Беркли" клуб, шинээр байгуулагдсан "Залуу багш нарын клуб" болон бусад дэмжигч байгууллагууд идэвхтэй хамтран ажилласан болно.

Тус бага хуралд нийт 29 илтгэл ирснээс 2-р шатанд 11 илтгэл шалгаран үлдсэн бөгөөд дараах оюутнуудын илтгэл шилдгээр шалгарлаа. Үүнд:

Тэргүүн байрыг Японы эрх зүйн 5-р курсын оюутан Д.Ганхүрэл "Монгол Улс дахь эмч, эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой хууль хэрэглээний асуудал" сэдвээр,

Дэд байрыг Эрх зүйн 5-р курсын оюутан Б.Сүндэръяа "Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдсон эрх зүйн зохицуулалт" сэдвээр,

Гутгаар байрыг Олон улсын эрх зүйн 4-р курсын оюутан И.Балжинням "Эмийн даатгалын сангаас жороор олгох эмийн хөнгөлөлт болон түүний хэрэгжилт" сэдвээр тус тус эзэлж,

Монголын нэрт эрдэмтэн-хуульч Б.Содовсүрэнгийн нэрэмжит шагналаар Эрх зүйн 3-р курсын оюутан Н.Мөнхнасан, Г.Оюундарь нар шагнагдаж,

Шилдэг шүүмжлэгчээр Олон улсын эрх зүйн 5-р курсын оюутан Ж.Иманмагзам шалгарлаа.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр ажилласан дэд захирал, доктор, профессор А.Бямбажаргал, Хувийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Б.Амарсанаа, АШУҮИС-ийн ахлах багш, анагаах ухааны доктор Д.Ангармөрөн нарт талархсанаа дахин илэрхийлье.

МУИС- Хууль зүйн сургуулийн захиргаа

Сургалтын алба

Залуу багш нарын клуб

Оюутны зөвлөл

Энтимема клуб

Беркли клуб

English Speaking Club