Мэдээ мэдээлэл

Нийт суралцагч, төгсөгчдийн анхааралд!

2017 оны 05 сарын 16

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН НИЙТ СУРАЛЦАГЧ, ТӨГСӨГЧДИЙН АНХААРАЛД!

        Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын тушаал, МУИС-ийн Захирлын мэдэгдлийн дагуу МУИС-ийг төгсөж буй суралцагчдыг гэмт хэрэг, аюул ослоос урьдчилан хамгаалах, санхүүгийн дарамт учруулахаас сэргийлэх зорилгоор "Хонхны баяр" хийхийг МУИС-ийн хэмжээнд хориглон, төгсөж буй суралцагчиддаа энгэрийн тэмдэг, дипломыг хүндэтгэлтэй гардуулах ёслол зохион байгуулах түвшинд төгсөлтийг уламжлал болгон зохион байгуулж ирсэний дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярыг төгсөгчдөд боловсролын баримт бичиг, энгэрийн тэмдэг гардуулах, нэр хүндтэй эрдэмтэн, төрийн зүтгэлтэн, ахмадуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулах зэргээр хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах бөгөөд "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгөгчид, эцэг эх, асран хамгаалагчдад дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон болохыг анхаарна уу!

         "Эрдмийн баяр"-ын үйл ажиллагааны нэг хэсэг болгож төгсөгчдийн дурсгалын ногоон төгөл байгуулах, мод тарих ажил зохион байгуулах боломжтой болно.

 

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА