Зар мэдээ

23 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР, БИЗНЕС ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТЭМЦЭЭНИЙ (INTERCOLLEGIATE NEGOTIATION COMPETITION) СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2024 оны 08 сарын 20

23 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР, БИЗНЕС ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТЭМЦЭЭНИЙ (INTERCOLLEGIATE NEGOTIATION COMPETITION) СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Олон улсын арилжааны арбитр, хэлэлцээрийн тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) энэ жил 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо 23 дахь удаагаа зохион байгуулагдана.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг 2017 оноос эхлэн тус тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа билээ. МУИС-ийн ХЗС-ийг төлөөлж англи болон япон хэлээр тус бүр 4 оюутны бүрэлдэхүүн бүхий 2 баг оролцдог.

Тэмцээн нь олон улсын арилжааны арбитрын маргааны талуудыг төлөөлөх болон үр ашигтай хэлэлцээр хийхэд олон улсад өрсөлдөхүйц өндөр ур чадвар бүхий эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Тэмцээний шүүгчдээр японы болон олон улсын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажилладаг.

Тэмцээн нь арбитрын хуралдаан (arbitration) болон бизнесийн хэлэлцээр (negotiation) гэсэн хоёр хэсэгтэйгээр явагддаг ба арбитрын хуралдааны хэсэгт өмнө өгөгдсөн маргааны үйл баримт, түүнд холбогдох талуудын хооронд байгуулагдсан гэрээ, бусад нотлох баримт болон Олон улсын арилжааны гэрээний тухай UNIDROIT-ын зарчмыг ашиглан нэхэмжлэгч, хариуцагч талын өмгөөлөгчдийг төлөөлөн мэтгэлцэх бол бизнес хэлэлцээрийн шатад компанийн эрх бүхий албан тушаалтны дүрээр эсрэг багтай хэлцэл хийн өрсөлддөг.

Тэмцээний тухай дараах холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу: https://www.negocom.jp/

Өмнөх тэмцээнүүдийн тухай: http://law.num.edu.mn/news/547

Бүртгэл:

Тэмцээний шалгаруулалтад оролцохыг хүссэн оюутнууд дараах формыг бөглөнө үү: https://docs.google.com/forms/d/1i-r8Xzjh-0G0RENoTa1JDFy8tP7CtlMHX4oHwUyP7pA/edit

Бүртгэл хаагдах хугацаа: 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр.

Сонгон шалгаруулалтыг бичгийн болон ярилцлагын хэлбэрээр явуулах ба хугацааг бүртгэл дууссаны дараа мэдэгдэнэ.

Бусад зүйлийг тодруулах шаардлагатай тохиолдолд ХЭЗТ ахлах багш, доктор Б.Нинжинтэй ninjin.b@num.edu.mn хаягаар холбогдоно уу.

 

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ, ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ