Төгсөгч нь МУИС-д зохих журмын дагуу захирлын тушаалаар элссэн байна.
Нийтлэг шаардлага:
- Сургалтын төлөвлөгөөний дагуу 120-аас доошгүй багц цаг цуглуулна;
- Сурлагын голч дүн 1.8-аас дээш байх (нийт суралцсан хугацааны).
Тусгай шаардлага:
- Нэгдсэн шалгалт: Мэргэжлийн суурь хичээлүүдийн агуулгаар VIIулиралд амжилттай өгсөн байна. Төгсөгчдийн онолын мэдлэг сорих сорил болон хууль хэрэглэх, тайлбарлах, эрх зүйн шинжилгээ хийх, хууль зүйн туслалцаа үзүүлэх арга, чадварыг шалгах гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдсэн (төгсөлтийн) шалгалтад 60-аас дээш үнэлгээ авсан байх.
Дээрхи нийтлэг болон тусгай шаардлагуудыг биелүүлсэн оюутанд дээд боловсролын бакалаврын зэрэг олгож төгсөнө.