Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич С.Нарангэрэл
МУИС-ийн зөвлөх профессор Содовсүрэнгийн Нарангэрэл нь Монголын хууль зүйн боловсрол, шинжлэх ухааны төдийгүй нийгмийн зүтгэлтний нэг мөн. Тэрбээр МУИС-ийг 1975 онд дүүргээд төрөлх сургуульдаа багшаар ажиллаж, монголын хуульчдад дээд боловсрол олгох үйлсэд ухамсарт амьдралаа зориулсан сурган хүмүүжүүлэгч хүн. С.Нарангэрэл нь дээд боловсролыг мэргэжил, арга зүйгээр удирдах үйлсэд хүчин зүтгэж, 1991-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын Академийн дэд захирал, 1999-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллажээ.
С.Нарангэрэл нь манай улсын хууль зүй судлалын нэрт эрдэмтдийн нэг. Тэрбээр монголын хуульч эрдэмтдийн дундаас анх удаа Монгол улсын ШУА-ын жинхэнэ гишүүнээр 2000 онд сонгогджээ. Академич С.Нарангэрэлийн “Хууль зүйн англи-монгол-орос толь” (1994), “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” (2001), “Правовая система Монголия.., Москва” (2004), “Legal system of Mongolia., Japan, Nagoya University” (2004), “Эрх зүйн эх толь бичиг” (2007, 2008, 2011), “Монголчуудын зан суртахууны гарваль” (2010), “Хууль зүйн англи-монгол-эх толь” (2012), “Чингис хааны сүр хүч” (2013), “Чингис хааны ёс суртахуун эрх зүйн шастир” (2014), “Монголын эрх зүйн эх толь бичиг /дөрөв дэх хэвлэл/(2015) зэрэг олон бүтээл нь нийтийн хүртээл болжээ. Түүний бичсэн бичсэн “Монгол улсын эрх зүйн тогтолцооны удиртгал” ном англи, орос, хятад, япон, герман хэлнээ орчуулагджээ. С.Нарангэрэлийн удирдлагаар 20 шахам хүн хууль зүйн шинжлэх ухааны болон боловсролын докторын зэрэг хамгаалснаас ОХУ, БНХАУ-ын иргэд байгаа болно. 2004 онд түүнд Япон улсын Нагояагийн Их Сургууль хүндэт доктор цолоо олгожээ. 2008 онд Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол хүртээжээ.
Академич С.Нарангэрэл 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ. Тэрбээр мөн Улаанбаатар хотын ерөнхий Прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Монголын өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч зэрэг хууль сахиулах төв ба орон нутгийн байгууллагын удирдах ажилтнаар ажиллажээ.
Академич С.Нарангэрэл нь манай улсын хууль зүйн дээд боловсрол, шинжлэх ухаан, хууль сахиулах байгууллагын зүтгэлтэн билээ.
Боловсрол
Сургуулийн нэр |
Элссэн, төгссөн он |
Эзэмшсэн мэргэжил |
МУИС-ийн Хуулийн анги |
1971-1975 |
Хуульч |
ЗХУ-ын Бүх холбоотын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эчнээ аспирантур |
1985-1988 |
Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн |
АНУ, Япон, ОХУ, Сингапур зэрэг улсад сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлсэн. |
|
|
Ажил, хөдөлмөр эрхлэлт
Ажилласан байгууллага |
Албан тушаал |
Ажилласан хугацаа |
|
||
МУИС-ийн салбар эрх зүй судлалын тэнхим |
Багш, орлогч эрхлэгч, |
1975 |
Улаанбаатар хотын ерөнхий прокурорын газар |
ерөнхий прокурорын орлогч |
|
Улсын ерөнхий прокурор |
прокурорын туслах прокурор бөгөөд хэлтсийн дарга |
|
Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв |
эрдэм шинжилгээний ахлах ажилтан |
|
Улсын бага хурлын дэргэдэх төр, нийгэм судлалын Академи |
Дэд захирал |
1991-1992 |
Монгол Улсын Их Хурал |
Гишүүн |
1992-1996 |
МУИС, Хууль зүйн сургууль |
Багш |
1996-1997 |
Монголын Өмгөөлөгчдийн холбоо |
Ерөнхийлөгч |
1997-2002 |
МУИС-ийн Хууль зүйн сургууль |
Захирал |
1999-2010 |
Японы Нагояагийн их сургууль |
Зочин профессор |
2004 |
МУИС-ийн ХЗС |
профессор |
2010 оноос |
Академич С.Нарангэрэлийн бүтээлийн жагсаалтын товчлол
Энэхүү жагсаалтад академич С.Нарангэрэлийн зөвхөн2001 оноос хойш нийтийн хүртээл болгосон судалгаа, эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, толь, бичиг, номыг оруулсан болно.