Оюутан

Хууль зүйн сургуулийн оюутны байгууллага

Оюутны өөрийн оролцоо, идэвхи санаачлагаар үүсэж байгуулагдсан, оюутны хүсэл сонирхол, оюутны нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөгжлийг дэмжих, тэднийг нийгмийн идэвхитэй гишүүн болгоход чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулдаг оюутны зөвлөл болон клубүүдтэй.

1. Хууль зүйн сургуулийн Оюутны зөвлөл

Оюутны зөвлөл нь оюутан бүрийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэх, эрүүл, тухтай орчинд сурахад нөлөөлөх, оюутны хөгжилд хувь нэмрээ оруулахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилготой. 2016-2017 оны хичээлийн жилд 22 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2. Оюутны клубүүд

Тогтмол үйл ажиллагаа явуулж буй  дараах клубүүдтэй. /Логон дээр дарж клубын фэйсбүүк пэйжтэй холбогдоно уу./