Оюутан

Номын сан

Манай сургуулийн оюутан, магистрант, докторантууд МУИС-ийн нэгдсэн номын сангийн зэрэгцээ Хууль зүйн сургуулийн номын сангаар үйлчлүүдэг.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн номын сангийн фонд 30000 орчим номтой бөгөөд хууль зүйн төрөлжсөн томоохон номын санд тооцогддог. Тус номын сан нь тогтмол хэвлэлийн цахим фондтой, номын сангийн олон улсын КОХА программ нэвтрүүлсэн бөгөөд чөлөөт сонголттойгоор үйлчилдэг. Сүүлийн жилүүдэд Англи, Герман, Орос, Япон хэл дээрх номоор баяжиж байна.