Сургалт

ХАВСАРГА БОЛОН ХОС МЭРГЭЖИЛ

  • Хавсарга мэргэжил (Minor)– Тодорхой болзол хангасан оюутанд суралцаж байгаа үндсэн мэргэжлийн зэрэгцээ өөр мэргэжлийн чиглэлээр системтэй мэдлэг эзэмшүүлэх зорилготой хөтөлбөр. Хавсарга мэргэжил олгох хөтөлбөр нь оюутныг хөдөлмөрийн зах зээлд давуу боломжтой оролцох нөхцлийг бүрдүүлэхэд чиглэх бөгөөд нийт 30 багц (мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээл)-аас багагүй байна. Үндсэн мэргэжлийн зэрэгцээ хавсарга мэргэжил эзэмшиж байгаа оюутан бакалаврын зэрэг авахад шаардагдах нийт багц цаг 130 багагүй байна.
  • Хос мэргэжил (Double major)– Тодорхой болзол хангасан оюутанд суралцаж байгаа үндсэн мэргэжил болон өөр чиглэлээр хоёр дахь мэргэжлийг эзэмшүүлэх зорилготой хөтөлбөр. Хос мэргэжлийг эзэмшихдээ өөрийн сурч буй хөтөлбөрөөс гадна суралцах гэж буй хөтөлбөрийнхөө шаардлагыг хангаж, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийг судална. Хос мэргэжил эзэмшиж байгаа оюутан хоёр бакалаврын зэрэг авахад шаардагдах нийт багц цагийн хэмжээ 174 багц цагаас багагүй байна.

Оюутан суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны голч дүн 2.6-аас дээш байх шаардлагыг хангасан тохиолдолд хос болон хавсарга мэргэжлээр суралцах хүсэлт гаргаж болно.