Сургалтын төлөвлөгөө нь хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд судлах хичээлийн жагсаалт, агуулгын багтаамж, дараалал, дадлагын төрлийг тусгасан баримт бичиг.
- Ерөнхий суурь хичээл (General Education). МУИС-ийн бакалаврын сургалтад тавигдах суурь шаардлагыг хангахад чиглэсэн: 1. Нийгэм, хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадвар. 2. Эзэмшсэн мэдлэг, ур чадвараа амьдралд бүтээлчээр бодитой ашиглах дадал олгох үндсэн зорилго бүхий дээд боловсролын суурь судлагдахуун
- Мэргэжлийн суурь хичээл (Core). Суралцагчид суралцах үндсэн чиглэлийнх нь шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгох, тухайн талбарт асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг өгөх зорилготой заавал болон сонгон судлах хичээл
- Мэргэжлийн хичээл (Major course). Тодорхой мэргэжлийн мэдлэг ур чадвар өгөхөд чиглэсэн, оюутанд шинжлэх ухаан, мэргэжлийн чиглэл, салбараар төвлөрч, гүнзгийрэн судлах боломж олгодог заавал болон сонгон судлах хичээл.
- Чөлөөт сонголтын хичээл (Free elective). Суралцагч өөрийн хүсэл сонирхлоор сонгох боломжтой МУИС-аас санал болгож байгаа зэрэгцүүлэн судлах боломжтой бүх хичээл. Тухайн сонгож буй хичээл нь залгамж холбоотой бол өмнөх хичээлийг заавал үзсэн байна.