Магистрын хөтөлбөрт эрх зүйн бакалаврын зэрэгтэй бүртгүүлэгчдийг элсүүлнэ.
Магистрын хөтөлбөрт жилд 2 удаа оюутан элсүүлэх үйл ажиллагааг жил бүрийн элсэлтийн журмаар зохицуулж, суралцагч элсүүлэх шийдвэрийг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.
Бүртгүүлэгч эрх зүйн бакалаврын зэргийн боловсролоо МУИС-д эзэмшиж 3,0-аас дээш голч оноотой төгссөн бол МУИС-ийн эрх зүйн магистрын хөтөлбөрт шалгалтгүйгээр элсэх боломжтой.
Магистрын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдээс элсэлтийн мэргэжлийн шалгалт (Эрх зүйн онол, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй) авна. Энэ нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг, чадварыг тодорхойлох, цаашид тухайн түвшинд суралцах чадвартай эсэхийг тодорхойлох ерөнхий шалгалт юм.
МУИС-д элсэн суралцах хүсэлтэй гадаадын иргэн Сургалтын нэгдсэн албанд цахим (studentaffairs@num.edu.mn) шуудангаар хүсэлт гаргана. Элсэн суралцах хүсэлтийг хичээл эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргаж өргөдлийн маягтыг бөглөж шаардлагатай бичиг баримтуудын хуулбарыг хавсаргана.