Сургалт

ДОКТОРЫН СУРГАЛТ (Ph.D)

Докторын зэрэг олгох хөтөлбөр нь мэргэжлийн суурь (салбар, тэнхим, хөтөлбөрийн шаардлага), мэргэжлийн заавал (салбар, тэнхим, хөтөлбөрийн шаардлага), мэргэжлийн сонгон судлах (тухайн хөтөлбөрийг хариуцсан тэнхим, нэгжээс бусад тэнхим, салбар, бусад их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс сонгох), удирдагч багшийн удирдлага дор хийх эрдэм шинжилгээний ажил, докторын диссертаци гэсэн бүтэцтэй байна.

Докторант нь магистрын ажил, докторын диссертацийн сэдэв, сэдвийн дагуу судалгаа хийх төлөвлөгөөг удирдагчтай зөвшилцөн боловсруулна.