Сургалт

Экстернат

Экстернат хэлбэрээр суралцах докторантын мэргэших хичээлийн 18 хүртлэх багц цагийг бүтээлүүдээр нь дүйцүүлэн тооцож болно. Дүйцүүлэн тооцож болох цагийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын томилсон комисс үнэлж, бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлөөр батлуулна. Тухайн хичээлийг мэдээллийн системд удирдагч багш дээр оноож үсгэн үнэлгээ (CR)-г оруулна. Дүйцүүлэн тооцож болох бүтээлд:

  1. Үр дүн нь диссертацийн ажилд орохгүй, эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэн нийтлүүлсэн өгүүлэл,
  2. Их сургуулийн сурах бичиг,
  3. Хэвлүүлсэн монографи,
  4. Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, тогтоосон стандарт, патент,
  5. Байгуулсан эрдэм шинжилгээний лаборатори, эрдэм шинжилгээний музей,
  6. Зарим боловсруулалтууд (компьютерийн программ, газрын зураг/карт, хуулийн төсөл, бизнесийн кейс судалгаа албан ёсоор улсын хэмжээнд мөрдөж буй аргачлал, стандарт гэх мэт).