Докторын хөтөлбөрт эрх зүйн магистрын зэрэгтэй бүртгүүлэгчдийг элсүүлнэ.
Докторын хөтөлбөрт жилд 1 удаа оюутан элсүүлэх үйл ажиллагааг жил бүрийн элсэлтийн журмаар зохицуулж суралцагч элсүүлэх шийдвэрийг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.
Докторбн хөтөлбөрт элсэхийг хүсэгчдээс элсэлтийн мэргэжлийн шалгалт (тодорхой сэдвээр эссе бичүүлнэ) авна. Энэ нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг, чадварыг тодорхойлох, цаашид тухайн түвшинд суралцах чадвартай эсэхийг тодорхойлох ерөнхий шалгалт юм.
МУИС-д элсэн суралцах хүсэлтэй гадаадын иргэн Сургалтын нэгдсэн албанд цахим (studentaffairs@num.edu.mn) шуудангаар хүсэлт гаргана. Элсэн суралцах хүсэлтийг хичээл эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргаж өргөдлийн маягтыг бөглөж шаардлагатай бичиг баримтуудын хуулбарыг хавсаргана.
Дараах болзол хангасан докторантыг бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр экстернат хэлбэрт шилжүүлэх бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Үүнд:
а/ Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад сургалт, эрдэм шинжилгээний ажлыг 8-аас дээш жил хийсэн туршлагатай.
б/ Эрдэм шинжилгээ, сургалтын 15-аас доошгүй бүтээл хэвлэн нийтлүүлсэн, үр дүн нь диссертацид орохгүй бүтээлүүд нь мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдийн багц цагтай дүйцүүлэн тооцох боломжтой.
в/ Агуулга нь докторын диссертацийн 75-аас дээш хувийг хангахуйц бүтээл бичиж бэлэн болгосон
Экстернатаар суралцахыг хүссэн докторантын эрдэм шинжилгээний ажлын агуулга, чанар, үр дүнгийн талаар үнэлгээ өгч, бүтээлээр нь тооцох багц цагийг тодорхойлж, суралцах болзол хангасан тухай бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэр гарсан байна.